“Mongol HD” телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Авьяаслаг Монголчууд” шоуны хагас шигшээ шатны хамгийн сүүлчийн үзүүлбэрүүд өнгөрсөн ням гарагт (2018.12.09) үзэгчдийн хүртээл болсон. Энэ дугаарт оролцсон алтан баззерын эзэн Б.Нарандэлгэрийн үзүүлбэр урьд өмнө үзэж байгаагүй шинэлэг байсан гэдэгтэй үзэгчид санал нэгдэх биз ээ. Гэвч битбоксчин Рейгийн үзүүлбэрийн үеэр техникийн саатал гэх мэт асуудлаас болоод тэрээр бэлдсэн шигээ үзүүлбэрээ бүрэн үзүүлж чадаагүй аж. Уг нь нэг дор 6 дуу авиа гаргаж, усан дотор хөөмийлж, битбоксдож, үзэгчдийг далайн гүнд аялуулах үеэр арын дэлгэц дээр гарах ёстой байсан далайн амьтад үзэгчдэд хүрч чадаагүй гэнэ. Ийнхүү Рэй харамсалтайгаар шоуг энд хүргээд өндөрүүллээ.
Тэрээр энэ талаар цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцаж, цаашид дэлхийн хэмжээний шоу, тэмцээнд хүчээ сорино гэдгээ илэрхийлжээ.