МАН-ын бүлэг өнөөдөр (2018.12.10) хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.
Тус бүлэг Ашигт, малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжээгүй бол хоёр сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийсэнгүй.