“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ -ын Үйлдвэрлэлийн албанаас төвийн зургаан дүүргийн замын тэмдэг, хайс хашлагыг арчилж цэвэрлэж эхэлжээ.

Энхтайваны өргөн чөлөөний  дагуу 483 ширхэг 1449 урт метр хайс, Чингисийн өргөн чөлөөний дагуу 104 ширхэг 312 метр хайс, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлаас 32-н тойрог хүртэлх 243 ширхэг 729 урт метр хайс зэрэг нийт 2491 урт метр замын голын эгнээ тусгаарлах замын хашлага цэвэрлэжээ.  Түүнчлэн  баянбүрдээс 13 дугаар хороолол хүртэл 83 нийт 946 ширхэг тэмдэг, тэмдэглэгээг угаасан байна. Энэ сарын 1-нээс  эхэлж   замын хайсанд нийт 1408 ширхэг  цацруулагч суурилуулсан гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ. 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн