2017-04-13 17:561min00

Солонгос дахь монголчууд оффшорчдын эсрэг жагсана

солонгос

БНСУ-д  сурч,  ажиллаж буй монголчууд  энэ амралтын өдөр (2017.04.15) оффшорчдыг эсэргүүцэн тайван жагсахаар болжээ. Тэд  Сөүл хотын Чүн дүүргийн Чүнбү цагдаагийн газраас хууль ёсны дагуу жагсах зөвшөөрөл авсан байна.Жагсаал  Солонгосын цагаар 14:00-17:00 цагийн хооронд Сөүл хотын Түндэмүн Дизайн Плаза барилгын урд болох ажээ. Энэ өдөр нийслэл хотноо Ард түмний онц зөвлөлөөс  Оффшорчдыг эсэргүүцсэн тайван жагсаалыг дахин зохон байгуулах юм.