Дэлхийн II дайны дараа буюу 1950-иад оны үеэс орчин үеийн дуу бичлэгийн студийн эхлэл тавигдсан гэж үздэг. Чухам яг энэ үед олны танил бизнесмэнүүд гэгддэг Ротшильдын гэр бүл анхны дуу бичлэгийн студиудэд хөрөнгө оруулалт хийжээ. Ингэхдээ энэ алдартай гэр бүлийнхэн анхны дуу бичлэгийн студиудэд нэгэн ижил стандарт шаардлагыг тавьсан байдаг. Тэр нь хэний ямар ч дууг студид бичсэн заавал 440 гегагерцийн долгионоор дуугардаг байх ёстой гэсэн албан ёсны шаардлага юм.
Эрдэмтдийн судалж тогтоосноор энэ дэлхийн ямар ч хүний чих болоод тархи оюун 420 буюу түүнээс доош гегагерцийн долгионыг маш тайвнаар хүлээн авч, уг хүлээн авсан мэдээллээ ямар нэгэн сэтгэл хөдлөл, уур уцааргүйгээр дүгнэж боловсруулах чадвартай байдаг аж. Харин 420-оос илүү гегагерцийн давтамжтай долгионоор ямар нэгэн хөгжим, мэдээлэл зэргийг хүлээн авч байгаа хүний тархи хэвийн бус байж, уурлаж уцаарлах, хэт сэтгэл хөдлөлд автах магадлал өндөр болж ирдэг байна.
1950-иад оны үеэс дэлгэрсэн үхлийн рок зэрэг хөгжмийн урсгалаас болж залуус олноороо амиа хорлох болсон нэг том шалтгаан нь үүнд байгаа хэмээн батлах эрдэмтэд болон хөгжим судлаач нар өнөөдөр нэг бус болжээ. Тэдний энэ тухай хийсэн баримтат нэвтрүүлэг, кино зэргийг Youtube, Blogspot зэрэг сошиал хэрэгслээс орос, англи зэрэг хэл дээр нэг бусыг олж үзэх боломжтой. Гэвч манай гаригийн банк санхүү, уул уурхай, тэр ч байтугай эмийн бизнест асар их нөлөөтэй гэгддэг Ротшильдын гэр бүлийн тогтоосон стандартыг эсэргүүцсэн нэлээд хэдэн хамтлаг төрөн гарсны нэг нь Шведийн алдарт Abba юм. Мөн домогт Beatles-ийг ч энд дурдаж болно.
Яагаад энэ хоёр хамтлагийн дуунууд зүгээр нэг олны сонсох дуртай дуу болоод зогсохгүй дэлхий дахиныг одоо болтол байлдан дагуулдгийн бас нэг нууц нь 440 биш, харин 420 гегагерцийн давтамжтай дуулж бичүүлсэн “Money money money”, “Happy New Year”, “Hey Jude”, “Yesterday” зэрэг уран бүтээл гэж хэлж болно. Эдгээр дууг хөгжим сайн мэдэрдэг хүн бол анхааралтай сонсоод үзэхэд бусдаас өвөрмөц дуугаралт шууд л мэдрэгдэх ёстой хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна.
440 гц хэмээх хүний чихэнд төвөгтэй, бас тархи оюунд ядаргаатай давтамжийг эсэргүүцэж уран бүтээлээ туурвисны хүчинд санаанд оромгүй амжилтанд хүрсэн уран бүтээлүүдийн сүүлийг Өмнөд Солонгосын алдарт PSY-ийн Gangnam Style, Дэдди Янкигийн испани хэлээр дуулсан Despasido мушгиж байгаа гэнэ. Яагаад энэ хоёр дуу гарсан даруйдаа амжилтанд хүрч, цэнхэр гаригийн олон сая хүнийг огцом байлдан дагуулсан нууц ч бас 420 гегагерцтэй шууд холбоотой гэх. Хүний мэдрэлд хэт нөлөөтэй өндөр давтамжаар бүхий л хамтлаг дуучдын дууг бичүүлэх ямар хэрэгцээ шаардлага Ротшильдын гэр бүлд байсныг хэн ч ил тодоор тайлбарлахгүй байгаа ч энэ нь бизнесийн зорилгоос тэс өөр зорилготой байж болох юм.
Эх сурвалж: Youtube, Google.com, Blogspot.com