ӨМӨЗО-ны оршин суугч, 20-иодхон настай Чоу Синьюэ хэмээх бүсгүйг туршлагатай амьтан асрагч хэмээн нэрлэж болно. Тэрбээр жуулчдын амьтадтай харьцдаг гол газар болох экологийн фермд чоно өсгөдөг аж. Энэ фермийн бусад газраас ялгагдах онцлог нь чоныг тун өвөрмөц аргаар хооллох юм байна. Бүсгүй амьтдаа зүгээр ч нэг хооллохгүй, заавал амаараа дамжуулж өгдөг тухай South China Morning Post сонинд мэдээлжээ. Хятад бүсгүй хэлж байгаагаар энэ нь амьтадтайгаа сэтгэлзүйн холбоогоо бэхжүүлэхэд тусалдаг гэнэ.
“Тэд огт дайрдаггүй юм. Харин хумсаараа маажиж л магадгүй. Гэхдээ тун санамсаргүй байдлаар ингэдэг” хэмээн бүсгүй ярьжээ.
Мэдээж тэр зөвхөн чононуудаа хооллодоггүй. Тэдэндээ хоол бэлтгэхэд ихэнх цагаа зарцуулдаг байна. Чононд л гэхэд өдөрт хоёр удаа тахиа, хурганы мах өгдөг байна.
Хэдийгээр жуулчид түүний хачирхалтай ажлыг гайхан биширдэг ч зарим нь айдаг гэнэ. Харин Чоу Синьюэ дөрвөн жил чонотой ажиллаж байгаа, амьтадтай ойлголцдог учраас айх зүйлгүй гэжээ.
3 comments
Ner ni Mongol bish l bna daa.
Ene tiim ch goy bish ymaa pizda min ene medeellee ustgaache golgoo
Чоныг амаараа хооллодог өвөрмонгол бүсгүй – updown.mn
[url=http://www.gdfn4y1zi4849qnan667423yi0s16tz0s.org/]upnpkhmrinb[/url]
pnpkhmrinb http://www.gdfn4y1zi4849qnan667423yi0s16tz0s.org/
apnpkhmrinb