Хоёр Солонгосын Засгийн газар, Хойд Солонгосын төмөр замд дүн шинжилгээ хийж үнэлгээ хийх ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ гэж Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдэгджээ. Өмнөд Солонгосын нэгдлийн асуудал эрхэлсэн яамны төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Өмнөд Солонгосоос Хойдод шаардлагатай барилгын материал нийлүүлэхийг зөвшөөрсөн учраас, хоёр улсыг холбосон төмөр зам байгуулах ажил ийнхүү эхэлж байгааг мэдэгдсэн байна.
Талууд, өчигдрөөс төмөр замын одоогийн нөхцөл байдлыг шалгах холбох ажлыг хэрхэн зохион байгуулах төлөвлөгөө гаргах зэрэг нарийвчилсан хувиараа гаргах юм байна. Эхний ээлжид Кэсон хотыг Синийчу хоттой холбосон төмөр замын ажлыг эхлүүлэх юм байна. БНСУ, БНАСАУ энэ оны өнгөрсөн зургаадугаар сард хоёр улс хоорондын төмөр замын тээврийг сэргээхээр холбогдох ажлын хэсэг гаргахаар тохиролцсон.
БНСУ-ын Тээврийн яамны Төмөр замын асуудал эрхэлсэн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоодугаар сард БНАСАУ-д ажиллаж, “Тонхэ” төмөр замын хэсгийг үзэж, танилцсан юм. Уг ажил хэрэгжвэл энгийн иргэн болон бизнес эрхлэгчид эх газрын төмөр замыг ашиглан ачаа бараагаа Ази Европын хооронд тээвэрлэ^ боломжтой болох юм. Үүнээс гадна Өмнөд болон Хойд Солонгос, Хятад, Оросын төмөр зам холбогдсоноор Өмнөд Солонгосын ачаа тээврийг Европ тив хүртэл хуурай замаар тээвэрлэх боломжтой болох бөгөөд агаарын тээврийн зардал 20 хувиар буурч, тээвэрлэх хугацаа 34 хувиар богиносох боломжтой болох ажээ.
Гэхдээ 1906 оноос хойш шинэчлэгдээгүй, хуучирч муудсан, багагүй хэмжээний засвар үйлчилгээ шаардаж байгаа Хойд Солонгосын төмөр замыг Өмнөд Солонгосын төмөр замын хөгжилд хүргэхэд 30 жил шаардагдахаас гадна хамгийн багадаа хоёр тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Өнөөгийн байдлаар Пхеньян хотоос хөдөлдөг галт тэрэг 50 км/цагийн хурдтайгаар 800 км зам туулж, Бээжин хотод хүрэхдээ 22 цаг зарцуулдаг бөгөөд энэхүү замыг Өмнөд Солонгосын 300 км/ц хурдтай галт тэрэг ердөө 2 цаг 20 минутад туулах юм байна.
Хойд Солонгос төмөр замаа нээлттэй болгож Өмнөд Солонгос болон ОХУ-тай төмөр замаар холбогдох нь эдийн засгийн үр өгөөжтэй хэдий ч төмөр замыг засварлах, шинэчлэх ажилд их хэмжээний мөнгө зарцуулагдахаар байгаа юм. Гэхдээ хоёр Солонгосыг төмөр Замаар холбоход БНХАУ эдийн засгийн хувьд тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа талаар www.globaltimes.cn сайтад мэдээлжээ. Хэрэв Хойд болон Өмнөд Солонгос төмөр замаар холбогдвол БНСУ Хятад, ОХУ, Монгол гэсэн оронтой төмөр замаар шууд холбогдох боломжтой болох юм.
Ази, Европын нийт тээврийн хоёр хувь нь төмөр замаар дамждаг, энэ хэмжээг 2030 онд найман хувьд хүргэнэ гэсэн таамаг бий. Ази Европ тивийн хооронд төмөр замаар тээвэр хийхэд дунджаар 24 өдөр зарцуулдаг бол далайн тээвэр үүнээс хоёр дахин урт хугацаа авдаг. Ингээд харахад хугацаа бага, үнэ хямд төмөр замын тээвэр алсдаа моодонд орох нь тодорхой байгаа юм. Хятадын төмөр замын бодлого, инженерчлэл саяхныг хүртэл гаднаас хараат байсан. 150 жилийн өмнө британичуудаар анх төмөр замаа бариулж байсан урд хөрш өнөөдөр өндөр хурдны галт тэргээ, төмөр замаа өөрсдөө бүтээж байна.
Гэхдээ тэгснийхээ хүчинд л өнөөдөр төмөр замаар дэлхийг хэрсэн улс болж чадсан. Түүнчлэн ОХУ-ын нийслэлд өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзах үеэр Оросын болон Өмнөд Солонгосын төмөр замууд хоорондын тунхаг бичигт гарын үсэг зурсан. Энэ үеэр талууд Солонгосын их төмөр зам, Сибирийн их төмөр замыг БНАСАУ, БНСУ, ОХУ-ын орол цоотойгоор холбох гурван талын тесөл зэрэг Өмнед Солонгос, Орос, Европыг холбосон тээвэр хийх болзол боловсруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ.
1950-1953 оны Солонгосын дайны дараагаар хоёр Солонгос улс хооронд төмөр замын тээвэр “зогссон”. 2003 онд 60 жилийн дараагаар БНСУ болон БНАСАУ хооронд төмөр зам барих сэргэсэн ч БНСУ-ын эрх баригчид солигдож, Пхеньян цөмийн зэвсэг боловсруулж туршсанаар төмөр замын барилгын ажил “царцжээ”. БНСУ нь цаашид Транс-Сибирийн төмөр замаар дамжуулан Европ руу ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор зөвхөн далайн тээврээр Европт бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. ОХУ-ын хувьд Транс-Сибирийн төмөр замыг Солонгосын хойгийг дамнасан төмөр замтай холбоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хоёр Солонгосын эрх баригчдын улс төрийн шийдвэрийг л хүлээж байна гэсэн хариултыг Кремль өгч байгаа юм.
Эх сурвалж: globaltimes.cn
1 comment
Манайх гэсэн төмөр замаа өөрсдөө эрчимжүүлэх хэрэгтнй байна.