Боолын нийгэм  өнөө үед ил далд хэлбэрээр оршин тогтносоор байна. Олон улсын цагаач, дүрвэгчийн асуудал эрхэлсэн байгууллагын мэдээлснээр Европыг зорьсон африкчуудыг замаас нь олзлон Ливийн боолын захуудад худалддаг байна. Африкийн  Сахарын цөлөөс урагш орших улсуудын хэдэн зуун залуу боолын захын гол “бараа” болдог аж.

Боолын наймаачид худалдахаар хорьж буй хүмүүсийнхээ ар гэр рүү утасдаж, барьцааны мөнгө нэхдэг бөгөөд ингэхдээ зодож, ориллж хашхирч байгааг сонсгодог аж. Есөн сар хоригдсон нэгэн залуугийн гэр бүл барьцааны мөнгө өгснөөр сулллагджээ. Тэрбээр тураалд орж эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Үүгээр зогсохгүй ливичүүд эмэгтэйчүүдийг худалдан авч, бэлгийн боол болгодог байна.

By updown

One thought on “Африкийн дүрвэгчдийг боол болгон худалддаг”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн