Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч цагдаагийн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр эхнэрээ зодож тамладаг байсан гэх бөгөөд уйлж буй бичлэг, дуу хоолойг нь нууц амраг руугаа илгээдэг гэх мэдээлэл сошиалд цацагдсан. Хохирогч эмэгтэй гурван хүүхэдтэй, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг тухай найз нь олон нийтэд өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн.
Хүчирхийлэл үйлдэгч этгээд нь Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч Д гэгч бөгөөд түүнд холбогдох хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн хохирогч нараас тайлбар авч эхэлжээ.