Хүн бүр будаа иддэг боловч ихэвчлэн цагаан будааг хэрэглэж заншсан байдаг. Тэгвэл шар болон хөц будаанд А, В зэрэг амин дэмүүд агуулагддаг ба ядаргаа тайлж, залуужуулах шидтэй гэнэ. Тиймээс шар болон хөц будааны ач тусын талаар багахан мэдээлэл хүргэе. Байнгын эмчилгээнд байдаг хүмүүс өдөрт нэг аяга шар будааны зутан идэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
Шар будаа нь хаванг буулгаж, ясны сийрэгжилтээс сэргийлж, арьс цайруулдаг бөгөөд хүнсэндээ өргөнөөр хэрэглэснээр бие бялдар, сэтгэл санааны хувьд хүчтэй болж, бие махбодыг чангаруулж, булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг байна. Мөн гэдэсний түгжрэл, ходоод, нарийн шулуун, бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.
Шар будаа витаминаар баялаг В1 – Архаг ядаргаа, сэтгэл гутралын үед тустай, ой тогтоолтыг дээшлүүлнэ.
В2, РР – Арьс, үсэнд эерэгээр нөлөөлж, өнгө зүсийг сайжруулна.
В5 – Артерийн даралтыг хэвийн болгож, бие галбирыг хадгална. Шар будаа бичил элементээр баялаг
Төмөр – Цус төлжүүлэх, цусны эргэлтэд амин чухал хэрэгтэй ба арьсыг цайруулна.
Фтор – Шүдийг эрүүл байлгах тустай.
Марганец – Бодисын солилцоог идэвхжүүлнэ.
Кремни – Яс, үс, арьсанд амин чухал хэрэгтэй.
Зэс – Эд эсүүдийн уян хатан байдалд чухал хэрэгцээтэй.
Тэгвэл хөц будаа ашигтай эслэгүүдийг ихээр агуулж, хүний бие бялдрын өсөлтөнд эерэгээр нөлөөлдөг байна. Түүнд хамгийн их агуулагддаг лизин хэмээх бичил элемент нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, хөдөлгөөнийг идэвхтэй болгодог. Мөн их хэмжээний коллагеныг боловсруулдаг бөгөөд хүний биед орохоороо цусны эргэлтийг сайжруулж, залуужуулах шидтэй. Хөц будааг өдөр бүр хүнсэндээ хэрэглэж заншсанаар ямарч нэмэлт витамин хэрэглэх шаардлагагүйгээр бүх амин дэмээ авч чадна.
Хөц будаанд кали, кальци, төмөр, йод, фосфор, марганци, бром, никель, хүхэр, кобальт, зэс, хром гээд олон ашигтай бодис байдаг бөгөөд А, Е, Д, РР, В төрлийн амин дэмүүд их хэмжээгээр агуулдаг байна. Мөн хөц будааны уургийн агууламж маш өндөр ба энгийн будаанаас илүүгээр “селени” гэх бодис агуулдгаараа хамгийн тэжээлтэй будаанд тооцогддог гэнэ. Тэгвэл та шар болон хөц будааг хүнсэндээ тогтмол хэрэглэснээр эрүүл, жавхаалаг, залуу сайхан байдлаа хадгалж чаддаг байна.