УИХ-ын Байнгын хороодын хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүй шалтгаанаар өнөөдөр хуралдсангүй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ёстой байсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ирц хүрэхгүй гэх шалтгаанаар гурван удаа хойшиллоо. Энэ талаар тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс zarig.mn сайт тодруулжээ.
-Байнгын хорооны дарга ирцээ бүрдүүлж, хурлаа эхлүүлэх үүрэгтэй. Тэгэхээр Та үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзэж болох уу?
-Хуулин дээр бол гишүүд хуралдаа суух үүрэгтэй гэж заасан байгаа. Би бол хоёр зүйл дээр энэ асуудлыг харж байна. Нэгдүгээрт, засаг огцруулна гээд бичиг өгчихсөн байна. Хоёрт, төсөвт хориг тавьчихсан байна. Засаг ч үгүй, төсөв ч үгүй ийм юманд ард иргэдийн амьдрал сүйтчих вий гэсэн болгоомжлол байгаа юм болов уу. Түүнээс биш гишүүдийн ирц хүрэхээр байсан. Өнөөдрийн байдлаар бол зарим гишүүд орон нутаг руу яваад ирц хүрэхгүй байна. Маргааш бол болчих байх.