ОХУ-ын Засгийн газар цахилгаан гавын хэрэглээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2018.11.16/ цахим сайтдаа мэдээлсэн байна. Засгийн газрын тогтоолын дагуу цахилгаан гавыг ямар нэг гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчийн үйлдлийг хязгаарлах, гэрийн хорионд оруулах, байршлыг мэдэх зорилгоор ашиглахыг зөвшөөрч байгаа юм. Өмнө нь цахилгаан гавыг шүүхийн шийдвэрээр гэрийн хорионд орсон хүмүүст хэрэглэж байсан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ