2018-11-19 08:121min00

Өнөөдөр болох зарим үйл явдал

zurag

09:45 цагт: “Дэлхийн 00-ийн өдөр”-т зориулсан арга хэмжээ НЭМҮТ-ийн II давхарт болно.

10:00 цагт: МҮЭСТО-нд “Ногоон гэрэл цагаан шугам 2018” тэмцээн жилийн тэмцээн болно.

10:00 цагт: Альфа зочид буудлын хурлын танхимд Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрхийн талаар МҮЭХ, ОУХБ хамтран “Хөдөлмөрлөх эрх ,суурь зарчмууд” сургалтыг зохион байгуулна.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10:00 цагт: Туушин зочид буудалд “Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институын талаарх судалгаа” тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах уулзалт болно.

11:00 цагт: ШЕЗ-өөс өөрийн байрандаа “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Драгон” төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах нийгмийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий “Хүртээмжтэй орчин-Загвар дүүрэг” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: ЭМЯ-наас өөрийн байрандаа Вифeроны асуудлаар мэдээлэл хийнэ.

Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд 09:00 цагт: “Эрх зүйн сургалт,сурталчилгаа бэлтгэх аргачлал, түгээх нэгдсэн арга зүй” сэдэвт хэлэлцүүлэг болно.

13:00 цагт: “Бэлгийн хүчилхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх нь” өмгөөлөгчдөд зориулсан сургалт болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй