Монголчууд эртнээс өвлийн улиралд мах хэрэглэж зундаа хүнд хоолноос татгалзаж сүү сүүн бүтээгдэхүүнийг өргөн дэлгэр ашиглаж ирсэн ард түмэн. Сүүлийн жилүүдэд энэ уламжлал алдагдаж махыг өдөр тутмын хэрэглээгээ болгох, баярын өдрүүдээр хэтрүүлэн хэрэглэснээс болж тулай өвчинд нэрвэгдэх болсон гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байв. Ялангуяа суудлын ажилтай, чихрийн шижинтэй, өндөр даралттай, цусанд холестрин ихтэй, архи, маханд дуртай, бодисын солилцооны ямар нэгэн эмгэгтэй, хэвлийн таргалалттай, хүмүүс ихэвчлэн өртдөг байна. Энэ өвчин нь цагаан сар болон наадмын дараахан их сэдэрдэг бөгөөд баярын өдрүүдэд энгийнээс илүү их өөх махтай хоол хэрэглэдэг нь өвдөх шалтгаан болдог аж. Хүйсийн хувьд архи, маханд дуртай эрчүүд илүү өртдөг байна.
Тулай өвчний шинж тэмдэг нь өглөө үүрээр болон шөнө дундын цагаар аль нэг талын хөлийн эрхийн хуруу гэнэт маш хүчтэй өвдөх, улайж хавдах эхний шинж тэмдгээр илэрдэг. Учир нь шээсний хүчил нь үений хөндийд ороод талст үүсгэдэгтэй холбоотой юм. Ингэснээр бусад эрүүл эрхтэнээ зүүгээр хатгаж байгаа юм шиг өвтгөдөг аж. Тиймээс өглөө өлөн үедээ 2,3 ширхэг урт иштэй шанцайг шүүсэн бүлээн ус, буцалж хөргөсөн 250 мл орчим усанд хийж, холигчоор смүүти болтол холин ууна. Чадвал 2 цаг юм идэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэснээр биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах чухал ач холбогдолтой юм.
5 comments
ШАНЦАЙ ГЭЖ ЯМАР ЮМЫГ ХЭЛДЭГ ЮМ БЭ?
чинцайг хэлж байгаа болтой
шанцайг шүүсэн бүлээн ус, буцалж хөргөсөн 250 мл орчим усанд хийж … ?
Ok bi tulaitai zuwluguu ugch bgaarai
Би сүүлийн сарын хугацаанд хэрэглэж байна. Үр дүн маш сайн гарч байна.