Шинээр томилогдсон шүүгчдэд зарлиг гардууллаа

2018-11-12 17:431min0
ER

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шинээр томилогдсон зарим шүүгчид шүүгчээр томилсон зарлигаа гардуулж, амжилт хүсэхийн зэрэгцээ ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гардуулахдаа “Шүүгчээр томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Шударга ёс алдагдаж, шүүгч нарын нэр хүнд муу, нөхцөл байдал хүнд байгаа үед хариуцлагатай албан тушаалд томилогдож байгаагаа ухамсарлаж ажиллаарай” хэмээн сануулав.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй