Сүүлийн жилүүдэд хүмүүс өөрсдийн болон бяцхан үрсийнхээ төрсөн өдрийг ямар нэгэн сэдэвтэйгээр зохиомжлон хийх нь ихэссэн. Филиппин улсын иргэн Софиа Изабелла Барбогийн 7 насны төрсөн өдрийг эцэг эх нь үлгэрийн мэт тэмдэглэсэн бөгөөд тус төрсөн өдөр дэлхий даяар шуугиан тарьж байна.
Бяцхан охиныхоо мөрөөдлийг биелүүлэн үлгэрт гардаг гүнж шиг хувцаслан, хааны ордон мэт зассан тайзнаа төрсөн өдрийг нь тэмдэглэсэн байх бөгөөд үлгэрийн гүнж нарыг ч мөн амилуулахаа тэд мартсангүй. Охины эцэг эхийг охиныхоо хүсэл мөрөөдлийн ийн биелүүлж мартагдашгүй дурсамж үлдээж байгааг сайшаах нэгэн байхад бага насны хүүхдийн төрсөн өдрийг ийнхүү сүр дуулиантай тэмдэглэж их хэмжээний мөнгө үрж байгаад шүүмжлэлтэй хандах нэгэн ч байв. Ингээд түүний үлгэрийн мэт 7 насны төрсөн өдрийн зурагуудаас хүргэж байна.