Нийслэл Их Эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-т зориулсан үндэсний бөхийн барилдаан маргааш Буянт-Ухаа спортын ордонд 14:00 цагаас эхэлнэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилан зохион байгуулдаг уг барилдаанд хүчит 128 бөх зодоглох юм. Үндэсний бөхийн холбооны маргаанаас үүдээд сүүлийн хэдэн сар Монгол бөхийн өргөөнд спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдахгүй байгаа юм.