Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Улсын их хурлын гишүүд, зарим сайдын хамаарал бүхий этгээдүүд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа билээ. Уг асуудалтай холбооттойгоор ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангах үүрэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн.
Тэгвэл өчигдөр /2018.11.01/ АТГ-аас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат тэргүүтэй дөрвөн хүнийг баривчилжээ.