Лиззи Беласкес дэлхийн хамгийн муухай эмэгтэй гэж нэрлэгджээ. Гэхдээ түүний хариу үйлдэл нь хүмүүст гайхал төрүүлж байгаа юм. Интернетээр “Дэлхийн хамгийн муухай эмэгтэйн видео бичлэг” гарчгийг хараад тэр өөрийнхээ тухай байсныг мэджээ. Тэрбээр 4 сая гаран хүн үзэж, мянга мянган сэтгэгдэл бичигдсэн байгааг харсан байна. Хүний дүр төрхийг шоолж бичигсдийн үгсийг уншаад, энэ бүхэн түүнд хүнд цохилт болсныг тэмдэглэсэн байдаг. Хэдэн өдрийн турш тэр хэнтэй ч холбоо барилгүй, гэртээ сууж, зөвхөн түүний тухай бичсэнийг уншжээ.
Техасын оршин суугч Лиззи Веласкес маш ховор, бараг судлагдаагүй өвчтэй бөгөөд түүний бие нь жингээ барих боломжгүй байсаар, 21 настайдаа 26 кг жинтэй болсон байв. Түүний эцэг, эх, ах эгч дүүс эрүүл чийрэг ч Лиззид маш харамсам хувь тавилан тохиолдсон байна. Лиззиг дөнгөж төрөхөд эмч, охин нэг килограмм жинтэйг ээжид нь мэдэгдсэн байв. Эмч нар түүнийг хараад цочирдон, эцэг эхэд нь амьдралынх нь туршид анхаарал халамж тавих хэрэгтэй гэж хэлсэн байна.
Тэд тэр даруй хүүхдээ харахыг хүсч, дараа нь гэртээ харьж, түүнийг хэвийн хүүхэд мэт асран халамжлан өсгөв. Эцэг эхийнх нь хайр, түүнтэй харилцах асар их өгөөмөр сэтгэлийн ачаар Лиззи энэ дэлхийн бүх хүн түүнийг шоолж байгаагийн эсрэг тэмцэлдэн зогсох чадалтай аз жаргалтай охин болон өсчээ. Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх чадвартай, эелдэг харьцаатай охин, муу муухай үгийг хайр найргүй бичиж буй хүмүүсийг уучилж, хэнийг ч буруушаан муутгахыг хүсээгүй юм.
Маргаашийн талаар өөдрөг үзэлтэй бөгөөд ямар ч хүндрэл бэрхшээл тулгарсан, инээсэмсэглэл хэрэгтэйг мэддэг. Лиззи нийгмийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Тэр ном бичиж, блог хөтөлдөг, телевизийн хөтөлбөрт оролцож, их сургуульд суралцан, өөрийнхөө тухай кинонд тоглохоор төлөвлөж байна. Түүний үлгэр жишээ, хөгжилтэй байдал нь үл мэдэх өвчин, муухай дүр төрхөөс болж гэр бүлийн баяр баясгалан, амьдрал нь утга учраа алдсан байдаг гэдэгт итгэдэг хүмүүст найдвар төрүүлдэг. Лиззи бүхэнд чадах бүхнээ харуулж, амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах болно.
Сайхан Уул