Өсвөр насны охин амиа хорлохыг завдаж, өндрөөс үсрэх гэж байсныг тайвшруулж, буулгажээ. Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд өндрөөс хүүхэд амиа хорлох гээд байна гэсэн дуудлага 11.01-ний өдрийн 19:20 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км замыг туулан 19:34 цагт очиж, Баянгол дүүргийн харьяат Н /14 настай, эмэгтэй/-г 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг Аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар ярилцлага хийж буулгасан байна. Улмаар хүүхдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.