-Үзэмжгүй, болхи пүүзний ноёрхол-
Загварлаг хувцаслах дуртай ямар ч бүсгүйн хувьд өвлийн улирал гэдэг нь олон төрлийн хайртай гуталнуудаа өмсөх боломжгүй, гунигтай үе байдаг ч энэ жил нөхцөл байдал харьцангуй өөдрөг байна. Учир нь бид бүгдийн сүүлийн хэдэн улирлын турш өмссөн “үзэмжгүй”, болхи пүүз өөрийн зузаан ул, дулаан материалын ачаар цастай өдрүүдэд ч хүртэл тохиромжтой, өвлийн гол трендүүдийн нэг мөн юм.
Уулын гутал мэт урт түрийтэй, сайн чанарын үдээстэй, дээр дурдсанчлан зузаан ултай пүүзнүүд таныг загварлаг харагдуулахаас гадна цас, мөсөнд халтирахгүй, дулаан байхад тусална. Бид брэндүүдийн шинэ цуглуулга дахь шилдэг хувилбаруудыг цуглууллаа.
Chloé
ASH
Maison Margiela
Gucci
Buffalo
Burberry
AlexaChung x Superga
Fear of God
MM6 Maison Margiela
Diesel
Jeffrey Campbell
Isabel Marant
Эх сурвалж: buro247