Эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
2017-04-11 09:241min

АТГ өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, нэг хэргийг түдгэлзүүлжээ. Шинээр нэг хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тус байгууллага энэ сарын 3-7-ны өдөр шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгав гэж АТГ-аас мэдээллээ.