Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай анхдугаар зөвлөлдөх санал асуулга энэ сарын 29,30-нд Төрийн ордонд болно.Эл асуудлыг УИХ-ын намрын чуулганаас баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд хийх юм байна. Уг санал асуулгыг зохион байгуулах зардлыг төсөвт суулгасан бөгөөд нийт 200 сая төгрөг зарцуулах аж. Хоёр өдөр үргэлжлэх санал зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг сонгохдоо иргэдийг төлөөлөх нийгмийн бүхий л давхаргынхныг хамруулах зорилготой барьжээ. Нийт 750 хүнийг түүврийн аргаар сонгох юм байна.