Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн компанийн нөөц бүрдүүлэх 26 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг хавсралтаар баталлаа. Энэ дагуу ирэх жил аж ахуйн нэгжүүд 116,550.0 тонн шатахууны нөөц бүрдүүлэх юм.

Өнгөрсөн онд нэр бүхий 21 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 94,700 тонноос доошгүй хэмжээнд байлгаж, тогтвортой хангасан. Хөрөнгийг нь шийдсэн тохиолдолд улсын нөөцөд 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн авах боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн