Мэдрэлийн мэс засалч Влад Сиуреа тархиа амраахын тулд юу хийх аргын талаар ийнхүү ярьж байна.
“Би мэдрэлийн мэс засалч болохоор дандаа л зовж шаналсан өвчтөнүүдийн царайг хардаг. Мэдрэлийн мэс засал гэхээр тэднийг өөрсдийнх нь асуудлаас илүү айлгадаг. Энэ бол хэвийн зүйл.
Тархи бол бидний хяналтдаа байлгаж чаддаг эрхтэн биш. Магадгүй та мэдэхгүй байж болох ч тархинд анхаарал, халамж хэрэг болдог юм шүү” хэмээн тэрбээр ярьжээ.
Амралтын үед, эсвэл хүйтний улиралд бидэнд их идэж уух, шөнө компьютерийн ард суух, тамхи их татах, кофе их уух хүсэл төрдөг. Тэгвэл мэдрэлийн мэс засалч, профессор Влад Сиуреа энэ талаар “Тархи хэзээ ч унтдаггүй эрхтэн. Гэхдээ тархийг амрааж, сэргээх арга хэд хэдэн арга бий. Тийм ээ, тархинд үнэхээр эергээр сэргээх арга хэрэгтэй байдаг” хэмээжээ.
Тиймээс эмч унтахдаа гар утсаа ойрхон байлгахгүй байхыг зөвлөж байна. Өглөө нь та тэнгэр харах буюу харааны төвөө сэргээх сайхан дүр зургийг харж, сэтгэл санаа сэргээх дуу сонсож, сэрмэгцээ ус ууж байх хэрэгтэй.
Зохистой хоолло. Учир нь ходоод тархийг хэтэрхий хүчтэй ачаалалд оруулдаг. Улаан дарс уухыг зөвлөж байна. Яагаад гэвэл энэ нь тархины хялгасан судсуудыг цэвэрлэдэг. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Учир нь согтууруулах төрлийн ундаа мэдрэлийн эсүүдэд халддаг.
Зурагт бага үз. Тархиа мэдээний хохирогч бүү болго.
“Хэрвээ та тамхичин бол долоо хоногт ядаж нэг удаа тархиа амраа. Нэг удаа маш чанартай тамхи, эсвэл сайн навчин тамхи худалдан ав. Ганц өдөр татах тамхиндаа харамлаж болохгүй” хэмээн Влад Сиуреа хэлжээ.
Мэдрэлийн мэс засалч мөн өөртөө цаг гаргахыг зөвлөжээ. Чимээгүй байх газар хайж, бодол санаагаа цэгцлэн, өөртөө бяцхан баяр баясгалан авчир. Өөрийгөө арчилж, тордох нь таны мэдрэлийн эсүүдэд бас л хэрэгтэй.
Баяр баясгалан бол тархины жинхэнэ тэжээл хэмээн тэрбээр мэдэгджээ.
Эх сурвалж: Articole de Incredere
1 comment
Сайхан зөвлөгөө байна,баярлалаа