Үнэнтэй нүүр тулъя. Хэдийгээр цэвэрлэсэн байж болох ч нийтийн бие засах газар яав ч аятайхан газар биш. Гэвч бид энэ газрыг зарим шаардлагаар ашиглахаас өөр аргагүйд хүрдэг. Ямар ч хүн нян бактери тээж, түүнээсээ болж бэрхшээлтэй нүүр тулгарахыг хүсэхгүй. Эдгээр 13 зүйлийг нийтийн бие засах газар хэзээ ч бүү хий. Та нян бактери тээхийг хүсэхгүй байгаа бол шүү дээ. Энэ мэдээг уншсаны дараа та аль зүйлийг нь хийхээ шууд болих вэ? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Мөн уг хэрэгтэй мэдээг гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүстээ дуулгаарай.
1. Гараа хурдан угаах гэж яарах Зүгээр л гараа угаа. Үүнийг хий. Саван түрхэж, сайтар угаах хэрэгтэй. Гараа усанд хүргэсэн болоод яарч авах шаардлага байхгүй. Ингэснээр нян бактерийг гартаа тээхгүй байх үндэс болно.
2. Гар хатаагчийг ашиглах Ашиглахад амар боловч, тэнд гарын цаас байвал гарын цаас ашиглахыг зөвлөж байна. Учир нь гар хатаагч машин ажиллах үедээ олон бактерийг идэвхтэй болгодог. Энэ нь таны биед бактери халдах үндэс болно.
3. Мессеж бичих Нийтийн бие засах газар байхдаа утсаа ашиглахаа болих хэрэгтэй. Бактеритай болсон утсыг дараа нь хэрэглэх нь аюулгүй гэж үү? Иймд болж өгвөл энэ газар утсандаа гар хүрэх хэрэггүй.
4. Усаа татахаа мартах Усаа татах нь чухал зүйл. Хэрэв та суултуур дээрх бактериас сэргийлж ариун цэврийн цаас хэрэглэсэн бол түүнийгээ хаяж, усаа татах ёстой. Ингэснээр таны дараагийн хүн бохир орчинд бие засахгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа хэрэг юм.
5. Хөлөө ашиглах Усаа татахдаа хөлөө бүү ашигла. Та гэрийнхээ үүдэнд эсвэл бүр гэртээ тэр гутлаараа явна гээд бод доо? Мөн таны дараагийн хүн ус татах товчлуур, бариулыг гараараа барих эрсдэлтэй. Тэд үр дүнд нь таны гуталнаас үлдсэн бактерийг гартаа авна. Иймд та ус татах товчлуур, бариулыг гараараа татаж, дараа нь гараа сайтар угаахад л болно.
6. Суултуурын цэвэр байдалд эргэлзэх Сууж бие засах нь илүү дээр. Учир нь суултуур суултуурын тагнаас бага бактеритай байдаг. Эрүүл мэндээ бодож байвал, сонголтоо хийхээсээ өмнө сайтар бодоход илүүдэхгүй.
7. Бие зассаны дараа суултуурыг цэвэрлэхгүй орхих Та өөрөө л хэрэглэж дууссан бол болоо гэсэн шиг суултуурыг цэвэрлэхгүй орхиж хэрхэвч болохгүй. Учир нь таны дараа олон хүн энэ газарт орно гэдгийг бодох хэрэгтэй.
8. Хэтэрхий удаан суух Хэрэв таны дараа 00-д орохоор олон хүн хүлээж байвал зөвхөн өөрийгөө бодолгүй аль болох хурдан бие засч гарахыг хичээх хэрэгтэй. Мөн эвгүй үнэр гарвал, агаар чийгшүүлэгч эсвэл өөр төрлийн үнэртний тусламжтай үнэрийг нь гаргаарай.
9. Бүдүүлэг авирлах Бие засах газар бусдын бие засахыг сонсож, ариун цэврийн цаас урах дуунд чих тавих хэрэггүй. Мөн хажуу талын хаалганд байгаа хүнтэй ярилцах шаардлагагүй гэдгийг анхаарна уу.
10. Хаалга онгорхой үлдээх Энэ нь магадгүй дараагийн хүнд амар байж мэдэх ч нөгөө талаасаа тийм ч зөв үйлдэл биш л болов уу. 11. Хөөсрүүлж орхих Хөөсрүүлж орхихгүйн тулд усаа сайтар татаж, гоожуурыг цэвэрлэх хэрэгтэй. Бохир байвал дараагийн хүнд таатай санагдах нь юу л бол.
12. Хориотой хог хаягдал хийх Нийтийн бие засах газарт ариун цэврийн цаас хаях сав, бохь зэрэг зүйлсийг хийх сав тус тусдаа бий. Ариун цэврийн цаасыг суултуурт хийж, усыг нь татаж хэрхэвч болохгүй. Мөн бохио энд тэнд наасны хэрэггүй.
13. Олон хаалгатай бие засах газар бол таны өмнө өөр хаалганд орсон хүнээс болж өгвөл, зайтай хаалганд орохыг зөвлөж байна.