Хэдэн зуун жилийн хугацаанд хөхөөр хооллох асуудалд хандах байр суурь өөрчлөгдөж байлаа. Гэхдээ энэ бол – байгалиас заяасан байх ёстой процесс, эх болон хүүхдийн хооронд амьд харилцаа үүсгэж байгаа бөгөөд хэн хэнийх нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг зүйл юм. Олон жилийн ам дамжсан ярианаас ч болоод тэр үү хөхөөр хооллох тухай үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс их яригддаг.
Аливаа мэдэгдэхүүний буруу ойлголт нь сөрөг үр нөлөөтэй, ялангуяа хөхөөр хооллох тухай ямар нэгэн буруу ойлголт авсан бол эх, хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх аюултай юм. Хөхөөр хооллохын давуу тал Эх хүн болгон хүүхдээ хэдий хэр хугацаанд хөхөөр хооллох уу, ер нь хөхөөр хооллох хэрэгтэй юу гэдгээ өөрөө шийднэ. Эхийн сүүний чанарт нас нөлөөлдөг гэж олон хүн үздэг бөгөөд хөхөөр удаан хооллохоор шим тэжээл нь буурдаг гэж үздэг нэгэн ч бий. Үүнээс гадна мэргэжилтнүүд хүүхдээ эхний 6 сар хүртэл нь мөн нэмэлт хоолонд орсноос хойш 12 сарын турш хөхөөр хооллохыг зөвлөж байна.
1. Хүүхдэд үзүүлэх сайн тал Эхийн сүү нь хүүхдэд хамгийн тохирсон тэжээл болно – биед нь амархан боловсорч шингэнэ, дархлааны системийг бүрэн дэмжинэ, нэн шаардлагатай амин дэм, уураг болон өөх тосоор хангана. Хөхөөр хооллоход астма, харшлын төрөл бүрийн өвчин, чихний үрэвсэл болон өөр бусад төрлийн үрэвслийн өвчнүүд, гэдэс ходоодны хямрал, чихрийн шижин, өөхлөлтөөс хамгаална, мөн хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинжээс урьдчилан сэргийлнэ. Эхийн сүүгээр хооллож байгаа хүүхэд зөв өсөж хөгждөг – өөрийнхөө насанд тохирсон үзүүлэлтээр жин нэмэгдэж өндрөөрөө өснө. Хөхөөр хооллож байгаа хүүхдийн IQ илүү өндөр байгааг судалгаагаар тогтоожээ.
2. Эхэд үзүүлэх сайн тал Сүүгээр хооллож байх явцад маш их хэмжээний калори шатаана, өөрөөр хэлбэл ээж хэвийн жиндээ илүү хурдан бөгөөд амархан эргэж очих боломжтой. Эмэгтэйчүүдийн өвчлөл болон хөхний хавдар, нөхөн үржихүйн өвчлөл тусах эрсдэл эрс буурна. Хөхөөр хооллож байх явцад ялгарч буй окситоцин даавар нь савыг агшихад нөлөөлдөг, өөрөөр хэлбэл жирэмслэхээс өмнөх хэмжээнд хүртэл савыг агшаадаг байна. Хөхөөр хооллох тухай сонирхолтой баримтууд Олон ээж нар мэдэхгүй, ойлгохгүй асуудалтай тулгардаг, яагаад ч юм эмнэлгийн мэргэжилтнүүд шинэ ээж нарт энэ тухай хэлдэггүй орхидог. Эмч нар өөрсдөө мэдэж байгаа болохоороо бусдыг мэддэг гэж боддог бололтой. Хөхөөр хооллож байхад эмэгтэй хүн шингэний дутагдал орох магадлалтай – хөхүүлж байгаа ээж өдөрт 4 л хүртэл шингэн ус уух шаардлагатай. Сүү боловсруулахад биеийн эрч хүчийн 25 хүртэл хувийг зарцуулдаг.
Сүү боловсруулалт хүүхдийн шаардлагаас (жишээ нь, хүүхдийн уйлаанд, тэр ч бүү хэл хүний хүүхэд уйлахад хүртэл сүү ялгарах рефлекс өөрөө хөдөлнө) шалтгаалж өөрийн эрхгүй сүү гарна. Хүүхэд төрсөн эхний саруудад тусгай хөхний даруулга буюу сүү шингээгчтэйг зүүхийг зөвлөж байна. Хөхөөр хооллох нь хүүхдийн нойронд сайнаар нөлөөлдөг, хүүхдийг тайвшруулж, эхтэйгээ нягт харилцаа холбоо үүсгэхэд тусална. Хүүхэд сүүний нөөцийн 67 хүртэл хувийг л “хүртдэг” байна. Хөхөөр хооллож байгаа ээж нарын 75% нь баруун талын хөх илүү сүүтэй байдаг. Сүүний чанар хүүхдийн настай уялдаж өөрчлөгдөнө – хүүхдийн амин дэм, эрдэс бодис авах шаардлага настай нь зэрэгцэн өөрчлөгдөж байгаатай холбоотой юм. Хөхөөр хооллох нь хөхний хэлбэр өөрчлөгдөхөд нөлөөлөхгүй, хэдий та имплант суулгасан байсан ч мөн адил.
Хөхний хэлбэр өөрчлөгдөх нь – насны өөрчлөлттэй холбоотой болохоос бус хөхөөр хооллосны сөрөг үр дагавар биш юм. Хүүхэд төрсний эхний өдрүүдэд хөхнөөс гарах ангир уураг нь эхийн сүүний хэмжээ бага байгаатай холбоотой бус хүүхдэд шаардлагатай хэмжээгээр л гарч байгаа хэрэг. Түгээмэл асуудал болон эмчид очих шалтгаанууд Туршлагатай ээж нарыг сонссон олон ээж нар дөнгөж төрсөн үрээ хөхүүлж таатай мэдрэмж авахаас өөр таагүй мэдрэмж төрдөг гэдэгт сэтгэл санаагаа бэлдсэн байдаг
1. Хөхний хэмжээ болон хөхөөр хооллолт Жижигхэн хөхтэй эмэгтэй хүн хүүхдээ цадтал нь хөхүүлж чадахгүй гэдэг ойлголт нь буруу юм. Сүүний хэмжээ нь ээжийн амьдралын хэв маягаас шууд шалтгаална, жишээ нь ээжийн нойр, тэнцвэртэй хооллолт, бүрэн тайван амралт
2. Хөхүүлэхэд мэдрэх өвчин Энэ таагүй мэдрэмжээс зайлсхийхийг хүсвэл хэд хэдэн энгийн зөвлөгөөг дагахад болно: Хүүхэд хөхөө хөхөж дуусангуут нь нэг хуруугаараа хөхөө дараарай Хүйтэн жин тавьж таагүй мэдрэмжийг багасгаж болно Хүүхэд сүүний урсгалыг чөлөөтэй залгиж чадаж байгаа эсэхийг шалгаарай Хөхөө байнга хуурай байлгах ёстойг анхаарна уу (хөхүүлээд хөхөө арчина, байнга цэвэрхэн хөхний даруулга зүүнэ) Хүүхдийн эхний соролтууд маш хүчтэй байдаг тул өвчин бага мэдрэгдэж байгаа хөхөө эхэлж хөхүүлээрэй
3. Арьс хуурайших, хагарах Хагарсан хөхний толгойг эмчийн заавраар тусгай тос түрхэж эдгээх хэрэгтэй. Хөхүүлэхээсээ өмнө заавал угаах ёстойг мөн анхаар
4. Сүү хадгалах Ажил хийдэг ээж нарт сануулж хэлэхэд: хөхний сүүг хөргөгчний дээд хэсэгт 2 өдөр хүртэл, харин хөлдөөгчинд 6 сар хүртэл хадгалж болно. Сүүг богино долгионы зууханд халааж, гэсгээхийг эрс хориглоно. Халаахын тулд зөвхөн халуун бүлээн усанд дүрэх ёстойг анхаарна уу.
5. Суваг нээх Суваг бөглөрөх нь хөхний тодорхой хэсгээр хэт халаасан, дарсантай холбоотой. Энэ үед бүлээн жин тавьж иллэг хийнэ, гэхдээ мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авахыг анхаарна уу
6. Мастит Арьсны гэмтсэн хэсгээр бохир орж нян үржих шалтгаан болно, ингээд үрэвсэл үүсдэг байна. Уг өвчний анхны шинж тэмдэг нь өндөр халуурах болон жирийн ханиад шиг шинж тэмдэг илэрдэг ажээ. Өвчнийг антибиотикоор эмчлэхээс өөр аргагүй тул эмчид цаг алдалгүй үзүүлж эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй. Хүүхдээ хөхөөр хооллох эсэхээ эх хүн өөрөө шийднэ. Ихэнх тохиолдолд анагаахын шалтгаанаар хөхөөр хооллохгүй байх заалттай. Хэрвээ ийм шалтгаан байхгүй бол хүүхдийн хөхөөр хооллох үйл явцыг хязгаарлах хэрэггүй