“Нимбэг” гэхээр танд юу хамгаас түрүүнд бодогддог вэ?
Ислэг хүчтэй амт уу? Эсвэл ашиг тустай үйлчилгээ нь уу? Магадгүй, өлөн дээрээ нимбэгтэй бүлээн ус уух нь – эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт болно. Энэ төрлийн “коктейль” нь хоол боловсруулах үйл ажиллагаа болон дархлааны системийг дэмжинэ. Нимбэгийн ашиг тусыг авах өөр бусад аргууд байдгийг та мэдэх үү?
Орныхоо хажууд нимбэг тавих Нимбэгийн ашиг тусад хязгаар үгүй гэж хэлж болно, саяхны нэгэн судалгаанаас бас нэгэн ашиг тус байгааг тогтоожээ. Унтаж байхдаа л та нимбэгийн шим тэжээлийг авч болно.
Яаж?
Орныхоо хажууд л нимбэг тавьчих. Нимбэг агаарын чанарыг сайжруулах тул амьсгалахад хамаагүй амар байх болно. Таны хийх зүйл гэвэл ердөө: Нимбэгээ нимгэн хэрчинэ Тавган дээр тавиад Орныхоо хажууд шөнөдөө тавьж хонуулаарай Ямар ашигтай вэ? Та шөнө болгон нимбэг зүсээд тавьж болно, ашиг тус нь үнэхээр бахархмаар их шүү
1. Цусны даралт бууруулна Олон хүн цусны даралт ихсэх өвчнөөр шаналдаг. Тийм учраас тэдэнд нимбэг санал болгомоор байна. Мөн цусны даралт ихдээд байгаа шалтгааныг тогтоохын тулд эмчид заавал үзүүлэхийг зөвлөж байна
2. Сресс тайлах Бидний амьдарч байгаа өнөө цаг үе үнэхээр стресстэхэд хүргэж байгаа нь үнэн. Бидний мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл маш их байна, тийм учраас эрүүл нойр маш чухал, яг л амьсгал шиг. Цитрусын төрлийн үнэр нь сэтгэл санаа тайвшруулах үйлчилгээтэй
3. Амьсгал хөнгөвчлөх Амьсгалтай холбоотой хоёр ч үндсэн асуудал байна, эдгээр асуудлыг нимбэг бүрэн шийдэж чадна. Нимбэгийн антиоксидант үйлчилгээ нь хамрын ханиад болон төрөл бүрийн харшлын шинж тэмдгийг дарна. Мөн тасалгааны агаар цэвэрлэдэг (ялангуяа танд нимбэгийн үнэр таалагддаг бол унтлагын өрөөндөө заавал тавиарай)
4. Хортон шавьж үргээнэ Нимбэг – байгалийн гаралтай хортон шавьж үргээгч. Унтлагын өрөөгөө элдэв хортон шавьжнаас хол байлгахыг хүсэж байгаа бол нимбэг тавиарай. Тэд үнэхээр нимбэгийн үнэртэй дургүй нь илт.
5. Өглөө болгон – өөдрөг Нимбэг амьсгалд сайнаар нөлөөлдөг, мөн мэдрэлийн систем болон нойрны чанарыг ч сайжруулна. Мөн нимбэгийн үнэр нь серотонин дааврын ялгаруулалтыг идэвхжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл бид илүү их аз жаргалыг мэдрэх болно. Энэхүү хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Эрүүл саруул амьдарцгаая