Нийслэлийн засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 тоот захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/101 тоот тушаал, дүүргийн засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/312 тоот захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд Хан-уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 100 аж ахуйн нэгжид “ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ”-ийн зохион байгууллаа.
Тус үзлэгт дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, штаб, хэлтэс, албадын нийт 96 байгууллагын 1590 хүн 28 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгаас хамгаалах бэлэн байдалд шаардагдах зүйлсийг дэлгэж үзүүллээ. Үүнд, болзошгүй гамшгийн үед аж ахуйн нэгжүүдэд зайлшгүй байх хэрэглэгдэхүүн аранзанд байх 15 зүйлийн иж бүрдэл, хөдөлмөр хамгааллын хувцас, багаж техниз зэвсэглэмжүүд орсон байна.
Үзлэгт нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, дүүргүүдийн онцгой байдлын хэлтсийн орлогч дарга нар, дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан оролцож гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх гамшгийн эрсдлийг бууруулах зорилтын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэст иж бүрэн мото помт 2, иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж 2, хороо тус бүрд хээрийн платкийг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр газар хөдлөлтийн гамшгийн аюулаас бага насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааны дадлага хийлгэж, гал түймэрт өртсөн объектийн галыг шуурхай унтраах чиглэлээр Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн бүрэлдэхүүн ажилласан байна.
Мөн гал түймэр, гамшгийн үед нэрвэгдэгсдийг аюулаас хурдан хугацаанд холдуулж амь нас, эд хөрөнгийг аврах ажиллагааны дадлага сургууль явууллаа. Энэхүү гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар 4 жилд 1 удаа зохион байгуулдаг бөгөөд ирэх 2019 онд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг Хан-Уул дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.