Бөхчүүдийн үймээн нээлтийн барилдааныг хойшлуулжээ

2018-10-02 15:12
boh

Олны анхаарлаас холдож нам гүмхэн байсан ч өнөөдрийг хүртэл эв эеээ олоогүй талцсаар байгаа бөхчүүдийн маргаанаас болж намрын нээлтийн барилдаан хойшлогджээ. Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн сарын 29-30-нд товлосон байв. Гэвч уржигдар “Гацуурт”-ын Л.Чинбатын талынхан буюу Х.Баянмөнх аварга залуусын хамт бөхийн өргөөнд багаггүй үймээн дэгдээжээ. Тиймээс цагдаагийн байгуулла тус өргөөг тодорхойгүй хугацаанд хамгаалалтад авсан аж.

 Улмаар Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй МҮБХ-ныхон нээлтийн барилдааныг хойшлуулж, энэ сарын 6-нд “Алдар” спорт хороонд зохион байгуулахаар товлоод байна. МҮБХ-г тойрсон маргаанд хэдхэн бөх оролцож буй юм.