2018-09-26 14:271min01

Канзас мужийн захирагчийн сонгуульд 14 настай хүү өрсөлдөнө

anu

АНУ-ын Канзас мужийн захирагчийн албан тушаалд  14 настай хүү өрсөлдөхөөр болжээ. Эл албан тушаалд дөрвөн хүн нэрээ дэвшүүлсний нэг нь Этан Зоннебор хүү юм.  Ирэх арваннэгдүгээр сард товлогдсон мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшиж буй хамгийн залуу өрсөлдөгч Зоннебор хүү мужийн захирагч болбол сургуулиа орхиж, улс төрийн ажилдаа анхаарах гэнэ. Хэрэв ялагдвал улс төрийн замналаа өндөрүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Түүний үзэж байгаагаар “Олон улстөрчид сонгогчдынхоо эрх ашгийг хайхрахгүй орхиж, корпорац, лоббистуудын тухай л боддог. Тиймээс залуу улстөрчид гарч ирэн мужаа удирдах ёстой. Удирдаж ч чадна гэж бодож байна. Бид тэдэнд санаа тавина гэдэгт итгээрэй” гэжээ. Вермонт, Канзас мужуудын хуульд зааснаар мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшигчдэд насны хязгаар тавиагүй юм байна.