Сүүлийн долоо хоногийн хугацаанд Монголчууд хэрхэн эвлэлдэн нэгдэж чаддагаа харуулан эхнэрээ алдаад удаагүй байгаа Д.Батмөнхөд туслан орон сууцтай болгосон билээ. Д.Батмөнхөд нийтдээ 82 орчим сая төгрөг цугларсан бөгөөд тэрээр орон сууц худалдаж аваад үлдсэн мөнгөнөөсөө ижил зовлонд унаад буй иргэн Гантулгад 3,5 сая төгрөгийн хандив үзүүлжээ.
Гантулга эхнэрээ ослын улмаас алдаад 10 хонож буй бөгөөд бага насны хоёр хүүхдийн хамтаар амьдарч буй ажээ. Түүнд туслах хандивын аян эхлээд буй бөгөөд түүний дансанд одоогоор 4 сая орчим төгрөг цуглараад буй гэнэ. Ижил зовлонд унасан нэгнээ ийн дэмнэн орох оронтой болгох талаар зүтгэж яваа тэрээр хэрэв Гантулгыг хүсвэл гэр өгч болно хэмээсэн байна.
[fbvideo link=”https://www.facebook.com/TV5Mongolia/videos/266718447504899/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]