“Өөрөө өөрийгөө эмчилсэн хүн” Ж.Жамсран гуай хусны онгол буюу Чага мөөг гэдэг шидэт ургамлын тухай ярилцлаа.
-Та элэгний өвчнөөр үхлээ хүлээж байсан тэр хүнд мөчөөс яаж гарсан юм бэ?
-Миний хувьд элэгний хүнд өвчинд нэрвэгдээд гадаад, дотоодгүй явж эмчлүүлсэн боловч олигтой амжилт олоогүйн улмаас төрсөн нутгийнхаа байгальтай шүтэлцэж Хэнтий уулынхаа хөвч хангайгаар хэрэн хэсэж явж байх үедээ Оросын эрдэмтэн Втолетта Грординскаягийн бичсэн “Тайны целебных трав” гэдэг номонд хусны онгол буюу Чага мөөг /оросоор чага/ -ын талаар уншаад эзэн Чингисийн нутаг Хэнтийн савдаг уулсаар эрэн хайсаар олж хэрэглэсэн юм.
Энэ талаар нутгийн уугуул, бага эмч, анчин Дагвадорж гуай бид хоёр анх онгол буюу Чага мөөгийг олсон билээ. Мөөг гэж нэрлэж болохоор мэт санагдавч “онгол” гэж нэрлэсэн нь бас учиртай. Магадгүй хусны онгол, дархан мөөг гэж бишрэн хүндэтгэж онгон гэж байснаа онгол болсон юм болов уу. Харин Оросуудтай адил манай буриад зонгууд ч “Чага” гэж нэрлэдэг юм.
-За эрснээ олчихож. Олсноороо яаж эмчлэв?
-Миний хувьд олмогц л олзуурхаад орос номноос санаа аваад өөрөө багцаалан жор найруулж ууж эхэлсэн юм. Их ч уусан. Их ч тус болсон доо. Нэгэнт биеэр хэрэглэж ач тусыг нь мэдэрсэн болохоор ам бардам айх ичихгүйгээр олон түмэнд хэлж ярьж хэрэглүүлсээр ирсэн юм. Зөв уусан хүнийг тандаж ажиглахад юуны өмнө биенд хурсан хорыг тайлаад хүний гадар бүрхүүлийг цэвэрлээд өтгөн нь зөөлөрч, илүүдэл усархаг процесс нь тайлагдаад ирэх шиг болдог юм билээ. Орос эрдэмтдийн тодорхойлж байгаагаар хорт хавдрын явцыг удаашруулж саармагжуулна, өвчин намдаана, хордлого тайлна. Хус модыг идэж байдаг паразит юм болохоор хүний биед ороод өвчнийг нь идэж өтгөн, шингэнээр гадагшлуулдаг учраас элэгний үхжилтийг зогсоож, эсийг сэргээдэг, тэр чанараараа цусыг цэвэршүүлж, чадавхи нэмэгдүүлж, залуужуулах увидастай гэдэг. Онгол буюу Чага мөөгийг Япон, Хятад, Солонгосын эрдэмтэд судалж ач тусыг нь ойлгоод эмчилгээнд хэрэглэж байгаа юм байна.
-Онгол буюу Чага мөөг Монголд элбэг байна уу? Дэлхийд ч гэсэн аль хэр нөөцтэй ургамал вэ?
-Ид шидтэй энэ онгол буюу Чага мөөг Канад, АНУ, Монголд байдаг 150 гаруй төрлөөс манай онгол буюу Чага мөөгний шинж чанар нь илүүтэй гэдэг нь үнэн бололтой. Манай ургамал судлаач эрдэмтэн Лигаа зөвлөхдөө, энэ Монгол нь манай Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар багавтар байна 10-15 жилд ургаж гүйцнэ гэсэн.
Ихэнхдээ элэг, уушиг, ходоод зэрэг цул эрхтнүүдийг цэвэрлэх ба хорт хавдрыг эмчилнэ гэж олон ном сударт өгүүлсэн байдаг. Түүний бүтцийг үзэхэд фенолын альдегид, флавониоид, интодион, алколиодууд зэрэг олон хүчин зүйлүүд байх ба найрлаганд нь төмөр, хөнгөн цагаан, кальци, магни, натри, цайр, зэс, марганец байгаа зэргээс үзэхэд байгалийн үнэхээр сонин содон баялаг мөн болох нь батлагдаж байна.
Чухамдаа шинж чанар, жинхэнэ хуурамч, хөгшин залууг ялган таньж хэрэглэх нь чухал үр дүнтэй. Борлуулж хэрэглэхдээ ч ямар өвчинд яаж хэрэглэхээ мэдэх нь чухал. Амьдрал дээр ажиглаж байхад өвчнөө хэт хүндэрсэн хойно нь уугаад хожимдож байгаа тал байна.
Бас буцалгаж микроэлементүүдийг нь хүчингүй болгож ууж байна. Жинхэнэ, хуурамч хоёрыг ялгахгүй буруу хазгай хэрэглэх нь байна.
Онгол буюу Чага мөөгөөр эм хийсэн практик амьдралд байна уу? Уламжпалт анагаах ухаанд л оргиналиар нь хэрэглэж байна уу?
Зөвхөн онгол буюу Чага мөөг гэдэг нэрийн дор ойлгоход бас учир дутагдалтай энэ онгол буюу Чага мөөгөөс үүсэлтэй олон чухал эмийн зүйлүүдийг гарган авч болдог юм байна лээ. Аливаа юм хоёр талтай. Сайн талаас нь биширч хэрэглэхээс гадна хэрэглэж байхдаа түүний ид шидийг алдагдуулж болох зүйлүүдээс зайлс хийх ёстой. Жишээ нь онгол буюу Чага мөөгийг хэрэглэж байгаа үедээ лаазалж савласан, шарсан, хайрсан, халуун ногоотой зүйлүүд, хэтэрхий их өөх, мах идэх, дотор судсаар глюкоз, пенициллин тариулахаас болгоомжпох учиртай. Онгол буюу Чага мөөг оролцсон “Бефунгин” эмийг уушигны өвчтэй хүнд уулгахад амархан сайжирч байв. Жишээ нь Хятадын Уы хаань хотод энэ онголоор голлуулж “Хорт хавдарыг алах залуурт сум” гэсэн нэртэй эм гарган авч хэрэглэж байна.
Япончууд ярихдаа, Монголчууд элэг, дотрын өвчин ихтэй юм. Гэтэл түүнийгээ эмчлэх эх орныхоо чухал зүйлүүдийг гадаадад гаргачихаад хойноос нь очиж эмчлүүлдэг юм гэж дооглонгүй ярьж байгаа нь гашуун ч гэсэн ортой гэж бодож манай эрдэмтэд өөрийн эх орноос хэрэгтэй бүхнийг олж хэрэглэх нь чухал юм.
-Монгол онгол буюу Чага мөөг хил даваад дуусах юм биш үү?
-Дэлхий дахинаараа химийн ба антибиотик талын эм тарианаас татгалзах, аминдэм ихтэй бэлдмэл хэрэглэдэг болж байгаа үед эх орныхоо ид шидтэй өвс ургамал, ус унд, мод чулуугаар эмчилгээ хийдэг болох, уламжлал эмгүй эмчилгээг хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Эх орны маань чухал зүйлүүдийг манайхаас урьтаж гадаадынхан судалж шинжлээд авч хэрэглээд байгаад дүгнэлт хийж зарим ховор зүйлийг гадаадад гаргахыг хориглох талаар бодох цаг болжээ. Миний хувьд энэ онгол буюу Чага мөөгийн талаар их ярьсан буруутан юм. Гэхдээ гадаадад гараасай гэж огт яриагүй, хүн ардыг хэрэглээсэй гэж л ярьдаг.
– Чага мөөгнөөс өөр элэгний эмчилгээнд сайн үйлчилгээтэй ургамал манайд байна уу?
-Манай оронд элбэг тохиолдож байгаа элэгний өвчинтэй тэмцэхэд шууд хэрэглэж болох ургамлууд их байна. Элэг цэвэрлэх сайхан ус элбэг байна. Эх орнынхоо усыг ууж, өвс ургамлыг сайн идэх шаардлагатай мэт санагдана. Би Германд эмчлүүлж байхдаа нэгэн чухал ургамлыг мэдэж ирээд бишгүй ярьж бичлээ. Жишээ нь, “Хулангийн ус” гэдэг ургамлын талаар Германы эрдэмтэн ярихдаа энэ ургамал ЗХУ /хуучнаар/, дундад Ази, Иран, Ирак, Монголоос өөр газар ховор амьтдын ундаа болсон энэ чухал ургамал элэгний өвчинд онц тустай. Бас “Хөхөөний ундаа” зэрэг ургамлуудын нөөц, бүтэц, найрлага зэргийг маш эрчимтэй судалж амьдралд хэрэглүүштэй. Эрдэмтэн, ургамал судлаачид, эмч нар сэтгэл зүрхээ, эрдэм мэдлэгээ энэ зүгт дайчилваас ихээхэн буянтай үйлс болох нь лавтай.
Энэ бүхнийг нарийн судалж чадвал гадаадын олон орноос орж ирээд байгаа сүлжээний бэлдмэлийг өөртөө ч хийх бүрэн боломжтой. Хус мод эрдэмтэй, эрдэнэтэй мод юм ?
Байгальд байгаа бүх юм бүхэн хүний эрүүл мэнд, амьдралд шууд нөлөөлдөг. Би нэг номондоо” Амьдрал бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” гэж бичсэн билээ. Жишээ нь зохих цагт шүүсийг нь нямбайлан зөв авч уух, дараа нь гөлгийг нь авна. Дараа нь навчийг нь авч тусгай бэлдмэл хийж ууна. Зарим үед залуу зандан мөчир ихтэй модыг тэврэн зогсох, налан хэвтэх байдлаар өвчнөө илааршуулж болдог. Мөн газрын чийг арилахаар хөл нүцгэн явах, тэрийн хэвтэх олон аргаар байгальтай шүтэлцэж болдог юм. Ингээд бодоход байгаль ээж, байгаль эмнэлгийг арчлан хамгаалах, бишрэн шүтэх нь хичнээн чухал болох нь ойлгогдож байгаа биз. Байгаль ээжийг хэдий чинээ хайрлаж хамгаалж, зөв хэрэглэнэ төдий чинээ буян болно. Хэдий чинээ буруу харьцана, төдий чинээ нүгэл нүүрлэдэг учиртай. Ямартаа ч миний хувьд энэ онгол буюу Чага мөөг, хулангийн ундаа, хөхөөний ундаа, баавгайн цөсөөр өөрийгөө эмчилсэн маань батлагдсан.
Эх сурвалж: “Соёмбо сонин”
4 comments
100 хүрлээ дээ
Uneheer surgamjtai saihan medeelel baina.bayrlalaa tanid.CHaga muugiig heregledeg uneheer sain
Ene hvntei holboo barimaar bna.utas ni baina uu
Чага мөөг хаанаас авч болох уу? Яаж хэргэлдэг талаар зөвөлгөө өгөөч