“Могой алахад мод нэмэргүй” гэдэг шиг Үйлдвэрчний эвлэл хэмээх хэргийн дохиур, үймээний эзэд байна. Өнгөрсөн хаваржингаа л багш нарын цалинг нэмүүлнэ гэж сүржигнэсэн.
Тэгээд юу болов. Нэг удаа 300 мянган мянган төгрөг аваад жагсаалаа зогсоосон. Хэдэн өдрийн өмнө хэвлэлүүдээр МҮЭХ багш нарыг үймүүлж байгаад жагсаалаа зогсооно хэмээн мэдэгдэж байсан. Тэр утгаараа гэнэт зогсов. Багш нарын цалин 2,4-4,3 хувь нэмэгдэх дээр тохиролцсон байна. “Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг ажил хаяад 2018 ондоо юу ч нэмэгдэхгүй, 2019 ондоо багтаан 10-20 хувь нэмнэ гэнэ шүү. Ингэж ч тэмцдэггүй байх шүү. Үүний цаана Үйлдвэрчний эвлэл үе үеийн Засгийн газартай тохиролцдог, ажил, мөнгө авдаг талаар нягтлан бодогч Б.Гэрэлмаа нь өнгөрсөн жил хэвлэлээр ярьсан.
Тийм зүйл болчихсон болов уу. Багш нар намуудын гар хөл, сурталчилгааны хэрэгсэл байсан бол өдгөө МҮЭХ-ны мөнгө олох хэрэгсэл болжээ. МҮЭХ хэмээх соц нийгмийн үлдэгдэл хөрөнгө дээр баян айлын эрх хүүхэд шиг тоглосон энэ хэдэн нөхдийн үгэнд ажилтан, албан хаагчид дахин орохооргүй болтлоо хулхидууллаа даа
Б.Жаргалсайхан