Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмчийг зодсон иргэний хэргийг шалгаж байна

2018-09-18 17:22
enmneleg

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмчийг зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Халдлагад өртсөн эмч амралтаа аваад, ажилдаа ороод удаагүй байгаа юм байна.

Өнгөрсөн долдугаар сарын 26-нд  тус эмнэлэгт үзүүлэхээр очсон иргэн нь яаралтай тусламжийн тасагт ажиллаж байсан эмчийг “Үзлэг хийлгүй удлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж,  уруулыг нь сэтэлж, хүнд гэмтэл учруулсан юм.