Нигер улсын Мөрдөн шалгах байгууллага тус улсын төрийн тэргүүн агсан Сани Абачад тусалж, түүний 100 сая ам.долларыг угаасан гэх хэрэгт дэлхийн томоохон банк болох HSBC-г буруутгасан байна. Тухайлбал, Нигер улсын Ерөнхийлөгчийн туслах “Манай улсын эрх бүхий байгууллага Сани Абачагийн 100 гаруй сая ам.долларыг Жержи арал, Парис, Лондон, Женев хотуудаар дамжуулан угаасан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажил явуулж байгаа” гэж Блуумберг агентлагт хэлсэн байна.
Мөн HSBC банк 50 гаруй улс орны улс төрчдийн авлигаас олсон мөнгийг угаахад тусласан хэрэгт сэжиглэгдэж байгаа тухай дурджээ. Сани Абачагийн хувьд Нигер улсын төрийн тэргүүнээр 1993 оноос 1998 онд ажиллаж байсан. Түүнийг нас барсны дараагаар улсын хөрөнгөөс завшсан мөнгийг эргүүлэн авчрах ажил, авлигатай тэмцэх үйл ажиллагаа эрчимтэй явагдаж эхэлсэн байна.