ТОМИЛГОО: Талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг, Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг томилжээ

ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсанаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм. Тэгвэл Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Ж.Гантөмөр нь өмнө нь мөн энэ албан тушаалд ажиллаж байсан. Тодруулбал, 2017 онд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан аж. Харин  М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газартаа ажиллаж байгаад ийнхүү даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдоод байгаа юм байна.

ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргээс болж харицлага алдсан олон албан хаагч ажлаасаа чөлөөлөгдснөөр тус яам толгойгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилсон билээ. Харин дэд сайдаар УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан Л.Халтарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилсон билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн