Автобензин, дизель түлшийг дутуу шахаж байна” гэх асуудлыг шалгуулах хүсэлт ирүүлсний дагуу Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Сод Монгол” шатахуун түгээх станцын түгээгүүрт хэмжил зүйн хяналт, шалгалт хийлээ.
Тус түгээгүүр нь 5-180 л/мин зарцуулалттай, өндөр даралтаар их хэмжээний шатахуун түгээх зориулалттай хурдны түгээгүүр учраас MNS 3015 : 2004 стандартын дагуу 50 литрийн багтаамжтай, баталгаажилт хийгдсэн хэмжүүрийг ашиглан гурван удаа магадлан тогтоох хэмжилт хийсэн. Хэмжилтээр түгээгүүрийн шахалт стандартын шаардлага хангаж байв.