Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очирыг Нийслэлийн прокуророос санал ирүүлсний дагуу СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018-09-14-ний өдрөөс яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн түүнтэй хамт Төмөр замын цагдаагийн даргыг баривчилсан гэх мэдээлэл байгаа ч одоогоор тодорхойгүй байна.
Одоогийн байдлаар тэднийг ямар шалтгаанаар саатуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд авлига, ёс зүйн асуудлаар саатуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.