Нэг л мэдэхэд загварлаг пальто, урт түрийтэй гутал, савхин хүрэм, ноосон цамцаа өмсөх цаг болжээ. Өвөл, зунаас илүүтэй хавар, намар хамгийн загварлаг, донжтой хувцаслах боломжтой байдаг гэдэгт олон эмэгтэйчүүд санал нийлж байгаа байх.
Та сонгодог, чамин, спортлог, энгийн биед эвтэйхэн гээд ямар ч загвараар хувцасладаг байж болно. Эдгээр трэнд хувцаслалтаас санаа аваад намрын имижээ бүрдүүлээрэй.
2018 оны трэнд өнгө: Зөөлөн цайвар, бүдэг хөх, цэнхэр, лаванда цэцгийн өнгө зонхилж байна.
Эрхэмсэг тансаг хувцаслах дуртай бүсгүйчүүдийн хувьд: Хүн бүр өөрийн зан чанар, мэдрэмжээсээ шалтгаалан өөр өөр хувцасладаг. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд тансаг, эмэгтэйлэг хувцаслах дуртай байдаг. Сэрүүн өдрүүдэд сайхан харагдахын тулд пальто болон хүрэмнийхээ дотуур битүү захтай ноосон цамц өмсдөг. Мөн өөрөөр хар савхин өмд, торгон цамц эсвэл тохирсон плаж өмсөж болох юм.
Гялалзсан гоёл чимэглэл зүүгээд тохирсон гар цүнхтэй хослуулах хэрэгтэй. Гэхдээ алтан болон мөнгөлөг өнгөтэй эдлэлээ хооронд хольж зүүхгүй байхыг зөвлөж байна. Үс засалт болон, нүүр будалт хамгийн чухал гэдгийг бүү мартаарай.