Энэ удаагийн парламентад хэнэггүй зан, бодлогогүй үйлдлээрээ олонд “баалуулсан” сайд, гишүүд муу нэрээрээ “од” болсон гэвэл хилсдэхгүй. “Боов”, “Бохь”, “Бандааш”, “Мунаг”, “Данх” гээд хоч зүүсэн нь олон. Тэдний нэг нь “Бохь” Н.Амарзаяа гишүүн. Байнгын  хорооны хурал дээр гараа элгэндээ тэврээд, бохь зажилж суусан төдийгүй цагаан сарын үеэр тойргийнхоо иргэдийг зандарч, “та нараас гуйж сонгогдоогүй шүү” гэж хэлээд хэвлэлийн бай болж чихнээсээ “хонх” уясан.

Хэсэгтээ л олны нүдэнд өртөөгүй тэрбээр дахин алдаа гаргалаа. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ удаад цахим хуудаснаа   алдаж бичсэн үг нь олны инээдийг хүргээд байна.  Тэрбээр Гурвантэс сумын Гоёот багийн өндөр настан, энэ жил 100 насыг зооглож буй Т.Осоржин гуайтай уулзжээ. Ингэхдээ ахмад буурайд алтан сургаалиа хайрласан бололтой. Тэрбээр цахим хуудаснаа бичихдээ “Гурвантэс сумын Гоёот багийн өндөр настан энэ жил 100 насыг зооглож буй Тодын Осоржин гуай алтан сургаалиа хайрлаж, ашдын ерөөлөөр буян хишгээ дээдлэн ерөөл өргөлөө. Аян зам минь дүүрэн билэгтэй түвшин жаргалтай байна” хэмээжээ. Угтаа бол азай буурлаас алтан сургаалийг нь сонссон гэдгээ илэрхийлэх гээд утгын алдаа гаргачихдаг  Н.Амарзаяа гишүүнд “номын дуу” сонсгох хэрэгтэй бололтой.

By updown

2 thoughts on “Гуйж сонгогдоогүй Н.Амарзаяа гишүүнийг дамжаанд явуулъя”
  1. хараал идсэн гомо мөнхөө чинь архаг тэмбүүтэй гэж байна шдэ шоронд байхдаа туссан гэнэ дээр нь бас боовондо вазелин шахуулаад тэрнь олон жилийн дараа идээлээд яасан яасан гэнэ вэ ийм байж хөвгүүд сонирхоно тэнэг гаж донтой өвгөөн

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн