“Эмэгтэй хүн би чамд хайртай гэж хүнээр хэлүүлэхээр гоё байх хэрэгтэй, яршиг л байна” гэсэн үгээр мянга мянган эмэгтэйчүүдэд зориг, ухаан, хүч бэлэглэсэн МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа Үндэсний хэмжээгээр өргөн тэмдэглэдэг “Номын баярт” оролцохоор болжээ.
Уншигч, үзэгч, сонсогчидтойгоо тэрээр 2018.09.15-ны бямба гарагт 14.00-15.00 цагийн хооронд Төв талбай дээр саатан уулзах юм байна. Монголын сэтгүүлзүйд өөрийн нэрийг брэнд болтол нь явсаар ирсэн МУГЗ, нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн эрч хүчтэй, эрүүл саруул амьдрах ухаан, залхууралгүй дайчин чанар, амьдралын даваа саадыг сөрөх тэвчээр хийгээд хувьд эмэгтэй хүнийх нь амьдралын бодит түүхийг зээ охин Б.Саруул нь өөрийн өнцгөөр харж “Өөрөөс эхлэх амьдрал” номыг бичжээ.
Ажилдаа амьдралаа бүрэн зориулсан, ард олны хайртай сэтгүүлч, арагш биш урагш тэмүүлж явсан гал цогтой эмээгийнхээ мэргэжил, уран бүтээлийн онцлогоос илүү тус номондоо эмээгийнхээ хувь хүнийх нь онцлог, эмээ хүн, ээж хүн, эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулахыг зорьжээ.