Осол гарч нэг хүн амиа алдав

2018-09-11 09:00
osol

Өчигдөр буюу /2018.09.10/-нд 10:00 цагийн орчимд ноцтой осол гарсны улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтсэн байна. Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, Баянзүрх дүүргийн 12-р хороо Дүнжингарав худалдааны төвийн урд замаас Улиастайн уулзвар явах замд H.Porter маркийн автомашин нь Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 32 настай З-н амь нас хохирч, 1 хүн хүнд гэмтжээ.

Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газарт шалгаж байна. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байхыг зөвлөлөө.