Энэ нь магадгүй та бидний амьдралдаа сонссон хамгийн галзуу түүх байж болох юм. Гэвч энэ бол жинхнээсээ болсон явдал. АНУ-ын иргэн нэгэн бүсгүй найз залуутайгаа хуримаа хийхээр сүй тавьжээ. Гэвч бүсгүй эрх чөлөөтэй ганц бие эмэгтэйн амьдралдаа цэг тавихыг хүсээгүй учраас яг хурим болох өдрөөс дөрөвхөн хоногийн өмнө сүйт залуудаа “Би чамтай гэрлэхээ болилоо” хэмээн хэлж, хайртай залуугаа төдийгүй ар гэр, найз нөхөд гээд олон хүнийг гүн цочролд оруулжээ.
Түүх үүгээр дуусахгүй. Хэрэв цочир сонин ааштай энэ бүсгүй нөхөртэйгээ хуримаа ном журмынх нь дагуу хийсэн бол 60 гаруй мянган ам.долларыг хуримынхаа инжинд цуглуулах байв. Гэвч бэр болох ёстой байсан эмэгтэй хуримынхаа өдөр ийм их хэмжээний мөнгийг цуглуулна гэдгээ далдыг урьдчилан хардаггүй болохоороо яахин мэдэх билээ.
Бүсгүйд зөвхөн хуримын үл таних зочид гэхэд 1500, хадмууд нь 5000, найз нөхөд нь бүгдээрээ нийлээд үүнээс ч их хэмжээний мөнгийг өгөхөөр бэлдсэн байжээ. Дээр нь нөхөр болох залуугийнх нь хайртай бүсгүйнхээ ядам хуруунд зүүж өгөхөөр бэлдсэн хуримын бэлзэг гэхэд л 5000 ам.долларыг хол давсан үнэтэй тансаг эд байх жишээтэй.
60 орчим мянган ам.доллараас сайн дураараа татгалзсан өнөөх бүсгүйд найз нөхөд, хадмууд, эцэг эх зэрэг хүмүүс нь “Хэрвээ чи хуримаа хийсэн бол бид чамд ийм их мөнгө бэлэглэх гэж байсан юм” хэмээн фэйсбүүк, твиттерээр дуулгасан тэр мөчид л бүсгүй ямар тэнэг алдаа хийснээ ойлгосон хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
“Би зүгээр л реалити шоуны од Ким Кардашиан шиг өөрийнхөө тааваар, эрх чөлөөтэй амьдрахыг хүссэн учраас найз залуугаасаа татгалзахаар шийдсэн юм. Би ийм юм болно гэж огт төсөөлөөгүй” хэмээн тансаг хуримнаас сайн дураараа татгалзсан бүсгүй твиттер хуудсандаа жиргэжээ.
Гэвч энэ эмэгтэй Ким Кардашиан ч бас ганц бие амьдралаар удаан амьдраагүй, аль хэдийнэ нөхөрт гарчихсан гэдгийг мартсан бололтой. Их хэмжээний мөнгөнөөс татгалзсандаа амаа барьж, харамсаж суугаа энэ бүсгүй болон түүний экс найз залуугийнх нь нэрийг найз нөхөд, ар гэрийнхэн нь нийгмийн сүлжээний орчинд ихэд нууцалж байгаа аж. Тэдний талаар янз бүрийн сэтгэгдэл, жиргээнүүд гарч байгаа ч нэр ус нь огт дурдагдаагүй байна. Зарим хүмүүс түүний хэн болохыг таахыг оролдож, янз бүрийн таамаг дэвшүүлсээр байгаа гэнэ.
Эх сурвалж: Women,s Health
3 comments
ГЭРЛЭЭГҮЙ НЬ ЗӨВ. ЗӨВХӨН ХУВИА БОДСОН ХҮҮХЭН БАЙНА:
60мянга биш600 мянга байлгүй дээ.Тэдэнд 60 мянга их мөнгө бишээ.
Mungunii too ni aldaatai yu 60000 dollar USd yu ch bish 6 sayas tatgalzsan bol yakhav end tend duridagdaj bolokh baikh
Khun khuvi zayagaa shiidverlekhed 600000dollar ch gesen neg ikh tatgalzlaa geed kharamsaad yarigdaad baikh sedevuu setguulch khudal orchuulga khiigeed bainuu