Тэмээтэй аялагч Н.Байгалмаа 3000 км замыг тэмээдийнхээ хамтаар туулаад буй билээ. Биеийн байдал нь тааруу байгаа учраас Монголдоо эмчлүүлэхээр ирээд буй тэрбээр хүнд сурталтай төрийн албаныханд ихэд уурсав бололтой. Тэмээдтэйгээ хамт хилээр гарахад багагүй хүндрэл учирч буй түүнд ГХЯ хатуу загнасанд гомдоллосон бололтой.
“Надтай хамт хэдэн мянган км.ыг туулсан тэмээдээс минь (малнаас ) тэнэг улс төрчид, сайд, ноёд, 76 тай ч байх гэж !! Ийм малнаас доор нөхдүүд бүх салбарын толгойд байна…..бие биенээ дэмжих гэдэг ойлголт алга” хэмээн бухимдав.
Шат шатандаа хүнд сурталд автсан төрийн албаны ажилчид энэ удаад түүнийг ч мөн дэмжсэнгүй. Цаашдаа олон улс дамжин явах учир шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлэхээр ирсэн бүсгүй дараа дараачийн удаад бүр ч их саадтай тулгарч болзошгүй нь бололтой.
2 comments
Энэ дүрвэд бүсгүй залилан хийчихээд зугатааж байгаа юм билээ. Мал зовоосон туучийг барьж аваад шоронд нь хий
Уг нь тийм үндэсгүй үг биш л байна даа