Америкийн Арканзас мужийн цагдаа нар зам дагуу алхаж байгаа гурван настай хүүг олсон байна. Хүү дөрвөн өдрийн турш зам даган явсан бөгөөд автын ослын улмаас ээж нь газар дээрээ амьсгал хурааж, азаар амьд үлдсэн аж.
Кайлен Холлиман хүү хүнд бэртээгүй байсан нь аз. Тэр цагдаатай таарсан даруйдаа “Машинд миний дүү байгаа” гэж уйлжээ. Ослын газар очиход ойтой дүү нь машины арын суудал дээр уйлаад хэвтэж байсан гэнэ. Харамсалтай нь Кайлен хүү ээжээсээ гадна өөр нэгэн дүүгээ алдсан. Бүсгүй дөрвөн долоо хоногтой жирэмсэн байсныг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоосон байна. Гудамжинд байршуулсан камерын бичлэгт ослоос азаар амьд үлдсэн хүү ээжийгээ дуудаж, машинаас гаргах гэж татаж байсан нь харагджээ. Удалгүй ээжийгээ амьсгал хураасан гэдгийг ойлгосон уу, хүн дуудах ёстойг ухаарсан уу ямартай ч босоод зам дагуу гүйж байгаа нь камерын бичлэгт үлдсэн байжээ.
7 comments
Еэ ямар өрөвдмөөр юм бэ. Хүүд болон дүүд нь аз жаргал хүсье.
4n tsag baihaa 4n odor mashin yahdgu zam gej yu bhav yamartai ch mundag jaal bnaa nasand hursen eriin sugnuudees iluu huu bna
4 udur gej vnen vv.4 tsag bish vv,oitoi hvvhed 4 udur uilj hevtene gedeg hetsvv
хөөрхийдө нялх амьтан дүүтэйгээ сайхан амьдраасай
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юмаа.3 настай хүүхэд 4 өдөр зам дагаж алхлаа юу.Нэг настай хүүхэд машин дотор 4 хоног ганцаараа амьд байлаа юу.
… газар дээрээ амьсгал хурааж, азаар амьд үлдсэн аж. Ойлгоход хэцүү юм бичих юм даа
/юм бичих гэж алах юм оо хошин шог