АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп энэ сарын 27-нд Цагаан ордоны урд нугад мод суулгах ёслолын ажиллагаанд оролцсон билээ. Эртний уламжлалын дагуу Америкийн Ерөнхийлөгч нар эхнэртэйгээ хамт Цагаан ордоны хажууд мод тарьдаг юм.
Тэгвэл АНУ-ын Тэргүүн хатагтай 48 настай Меланиа Трампын царс мод суулгахдаа өмссөн “Valentino”-гийн 4000 долларын үнэтэй юбка, топ болон “Christian Louboutin”-ы гутал зэрэг нь олны анхаарлыг татжээ. Үнэтэй брэндээр гоёсон хээнцэр ганган Тэргүүн хатагтай хүрз барин зогсч буй агшныг гэрэл зурагчид яаран дурандаа буулгасан байна.
Меланиа Трамп өмнө нь нөхөр Доналд Трамптайгаа хамт мод суулгаж байсан бол энэ удаад ганцаараа царс тарьжээ. Доналд Трамп Цагаан ордонд Кенийн Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нартай уулзалт хийж байсан гэнэ.
7 comments
Тэрбумтны эхнэр юм чинь аргагүй шдээ .
taarsan taar shuudainuud
Goy l bn sh dee yasiin gebch manaih ingedeg . Bilyyy
Эхнэр нөхөр 2 уул өвөрмөц. Гэхдээ л азтай бншдэ дэлхийн 1 номерын улсын тэргүүн тэргүүн хатагтай 2 болоол.
сайхан төрсөн бүсгүй,юуч өмссөн гоё харагдах юм.шуудай өмссөн байсан ч өөлөх аргагүй. 26 насаар дүү байх нь барууныханд ердийн үзэгдэл манайханд ч гэсэн эрхэм гишүүд,сайд,баячууд 20-30 насаар дүү эхнэр авцгаах болсон нь бас л ердийн боллоо
Өмсөлгүй яаахав. Гэхдээ мод тарихад зохимжгүй үнэ, хувцас байна аа. Ухаан асуудалтай гэсэн үг
Тэгээд үнэтэй хувцас өмсөхгүй мөнгөө аваад үхэх ёстой юм уу