Саудын Арабын таван эмэгтэй зорчигч тээврийн онгоц жолоодох эрхтэй болжээ.Тодруулбал, эмэгтэйчүүд Иргэний агаарын тээврийн ерөнхий газраас арилжааны онгоц жолоодох лиценз авч, вант улсын хувийн компаниудад ажиллах эрхтэй болсон байна. Өмнө нь, Саудын Арабын эрх баригчид түүхэндээ анх удаа эмэгтэй хүнд жолооны үнэмлэх олгосон. Гэхдээ уг эмэгтэй олон улсын загварын үнэмлэхтэй байжээ.