Дэлхийн алдарт баячуудын нэг, тэрбумтан Уорен Бафет кока коланд “нугасгүй” нэгэн. Өдгөө 87 настай тэрбээр өдөрт таван лааз кола уудаг төдийгүй өглөөний цайндаа ч хэрэглэдэг гэнэ. Тэр нэгэн удаа дуртай ундаандаа зориулж магтаал дуулж байсан удаатай. Тэгвэл өнгөрсөн сард Хятадад худалдаанд гарсан гарсан Cherry Coke буюу интоорын Коланы лаазны бөөрөн дээр түүний зургийг хэвлэжээ. Учир нь түүний Хятад дахь нэр хүндтэй холбоотой. Бафет кока кола компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд түүний хувьцааны үнэлгээ 17 ам.доллар тэрбум юм.
Жил бүр маш олон Хятадын хөрөнгө оруулагч Небраскагийн Омаха дахь Бафетийн Беркшир Хатэвэй компанийн жилийн тайлангийн хуралд суухаар Америкийг зорьдог байна. Тэдний зорилго нэрт хөрөнгө оруулагчийн үгийг сонсох. 2016 онд л гэхэд 3,000 орчим Хятадын бизнесмэн зочилсон ба Бафетийн үгийг Мандарин хэл дээр шууд орчуулан дамжуулж байсан юм.