Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны есдүгээр сарын эцэст 34,000 байгаагаас 24.2 (71.1%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.8 (28.9%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Гэхдээ энэ нь өмнө оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо тайландаа дурджээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар ажилгүй 64.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 14.9 мянган иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд болон ажилд зуучлагдан орсон хүний тоо өссөн аж. Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн иргэдийн хамгийн их буюу 47.2 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан хүмүүс байгаа бол 0.02 хувь нь хөдөлмөрийн насанд хүрч, асрамжийн газраас гарсан иргэд.

Зураг. Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, дүнд эзлэх хувиар

Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшнийг авч үзвэл, 30.2 хувь буюу бараг гурван хүн тутмын нэг нь дээд боловсролын дипломтой байгааг дээрх зураг харуулж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.7 хувийг 15-34 насны эд хөдөлмөр эрхлэх насны залуучууд эзэлж байгааг ҮСХ-ны тайланд тэмдэглэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн